Үндсэн агуулга руу
computers.mn

Арга зүй

Аль тоо нь хэмжилт, аль нь тооцоолол, аль нь дэлгүүрийн мэдэгдэл вэ — ялгааг нь ил хэлэх нь илүү олон тоо харуулахаас чухал.

Үнэ хаанаас ирдэг вэ

Бид Монголын компьютерийн дэлгүүрүүдийн нээлттэй хуудас, албан ёсны API-аас үнийг өдөрт хоёр удаа (09:00, 18:00) цуглуулдаг. Дэлгүүр бүрийн robots.txt-г автоматаар мөрдөж, хүсэлт хооронд завсарлага барьдаг. Дэлгүүр өөрөө үнээ оруулах самбар ч бий — тэр тохиолдолд үнэ шууд, дэлгүүрийн оруулсан цагаараа харагдана.

Үнэ бүр шалгасан цагтайгаа хамт харагдана. 48 цагаас хуучирсан бол «хуучирсан» гэж тэмдэглэнэ, 72 цагаас хуучирсан үнэ «хамгийн хямд»-ын төлөө өрсөлдөхгүй. Нэг дэлгүүр унавал бусад нь үргэлжилнэ — унасан дэлгүүрийн хуучин үнийг шинэ мэт харуулахгүй.

  • bestcomputers.mn · 297 бараа · нийтийн хуудас
  • x86.mn · 293 бараа · нээлттэй API

Ижил барааг хэрхэн нэгтгэдэг вэ

Дэлгүүр бүр нэг л барааг өөрөөр бичдэг: «ASUS ROG-STRIX-RTX4090-O24G-GAMING», «ASUS RTX 4090 ROG STRIX 24GB». Бид дэлгүүрийн гарчгийг хэзээ ч шууд бүтээгдэхүүн гэж үздэггүй. Гарчгаас чип, багтаамж, хурд зэргийг задалж, canonical бүтээгдэхүүнд холбоно. Холболт бүр итгэлийн оноотой: 80%-иас дээш бол автоматаар, доогуур бол гараар шалгах дараалалд орно.

Зарим бүлэг нь яг нэг загвар биш, үзүүлэлтийн бүлэг байдаг («PSU 850W Gold», «DDR5 2×16GB 6000»). Тэнд брэнд, баталгаа ялгаатай байж болохыг бүтээгдэхүүний хуудсан дээр бичсэн.

Буруу үнийг хэрхэн барьдаг вэ

Бүлгийн медианаас 60%-иар доогуур санал гарвал нуухгүй — «шалгах» гэж тэмдэглээд, «хамгийн хямд»-аас хасна. Ихэнхдээ энэ нь дагалдах хэрэгсэл («RTX 4090 тулгуур») эсвэл дэлгүүрийн үнийн алдаа байдаг.

Үнийн түүх ба хямдрал

Бүтээгдэхүүн бүрийн өдөр тутмын хамгийн бага үнийг хадгалдаг. Тиймээс «30 хоногт 6.4% буурсан» гэдэг нь бидний өөрсдийн бүртгэлээс гардаг. Ирээдүйн үнийг таамагладаггүй — зөвхөн одоогийн үнэ өнгөрсөн мужийн хаана байгааг харуулна.

Хямдралын хуудсан дээр бидний түүхээр баталгаажсан уналтыг эхэнд тавина. Дэлгүүрийн зарласан «хуучин үнэ» нь бидний хэзээ ч харж байгаагүй өндөр түвшинд байвал «хөөрөгдсөн» гэж тэмдэглэж, баталгаажсан жагсаалтад оруулахгүй.

Тохирооны шалгалт

Сокет, чипсэт, санах ойн үе, тэжээлийн чадал, M.2 үүр, хэмжээ — эдгээрийг үйлдвэрлэгчийн албан ёсны үзүүлэлт дээр тулгуурлан шалгана. Өгөгдөл дутуу (жишээ нь кейсийн видео картын зай) бол «шалгах» гэж хэлнэ — «тохирно» ч, «тохирохгүй» ч гэж хэлэхгүй. Худал ✓ нь худал ✗-ээс ч хортой.

Цахилгааны тооцоо: эд ангиудын ердийн хэрэглээг нэмээд, видео картын богино оргилыг (transient) тооцож 35% нөөцтэй тэжээл санал болгоно.

FPS: хэмжсэн ба тооцоолсон

Гурван эх сурвалжийг ЯЛГАЖ харуулна:

  • Хэмжсэн — тодорхой төхөөрөмж дээр бодитоор хэмжсэн, эх сурвалжтай.
  • Нэгтгэсэн — ижил видео карттай олон хэмжилтийн дундаж.
  • Тооцоолсон — хэмжилт байхгүй үеийн загвар. Энэ нь ойролцоо утга.

Тооцооллын загвар: тоглоом бүрт суурь профайл (RTX 4090 + Ryzen 7 9800X3D дээрх ойролцоо түвшин) тодорхойлж, таны видео картын харьцангуй гүйцэтгэл, процессорын тоглоомын индекс, нягтрал, тохиргоо, upscaling, VRAM-ийн хэрэгцээгээр тооцно. GPU-ийн хязгаар ба CPU-ийн хязгаарын багыг дундаж FPS гэж авна. Үр дүнг бөөрөнхийлж, ± мужтай, итгэлийн түвшинтэй харуулна. Frame generation нь зөвхөн дэлгэцийн кадрыг нэмэгдүүлдэг — хариу үйлдлийн хоцрогдол сайжрахгүйг тэмдэглэдэг.

Одоогийн хэмжсэн бичлэг: 0 (0 тоглоом). Хэмжилт нэмэгдэх тусам тооцоолол автоматаар хэмжилтээр солигдоно.

«Таны PC дээр» ангилал

Босго нь тогтмол, ил:

  • Өрсөлдөөнт тоглоом: Маш сайн ≥ 240 · Жигд ≥ 144 · Тоглох боломжтой ≥ 60 FPS
  • Ердийн тоглоом: Маш сайн ≥ 100 · Жигд ≥ 60 · Тоглох боломжтой ≥ 30 FPS
  • 1% low нь босгын хагасаас доош бол нэг шат буурна.

Дэлгүүрийн эрэмбэ

Бид дэлгүүрүүдийг оноогоор эрэмбэлдэггүй. Хүргэлт, баталгаа, үйлчилгээний чанарыг хэмжих ил тод, хангалттай өгөгдөл бидэнд алга. Оронд нь баримтыг харуулна: хэдэн бараатай, хэдэн бүтээгдэхүүнд хамгийн хямд байсан, хэзээ шинэчлэгдсэн.

Алдаа олсон уу?

Буруу үнэ, буруу нэгтгэсэн бараа, дутуу дэлгүүр байвал мэдэгдээрэй — засна. Дэлгүүр өөрийн үнээ шууд оруулахыг хүсвэл худалдагчийн самбар руу.