computers.mn

computers.mn bot

Энэ хуудас нь дэлгүүрүүдэд зориулагдсан. Манай цуглуулагч танай сайтад орсон бол яагаад орсон, юу авдаг, хэрхэн зогсоохыг доор тайлбарлав.

Юу авдаг вэ

  • ·Барааны нэр
  • ·Үнэ
  • ·Танай барааны хуудас руу чиглэсэн холбоос
  • ·Нөөцтэй эсэх (боломжтой бол)

Юу АВДАГГҮЙ вэ

  • ·Барааны тайлбар текст
  • ·Зураг (hotlink ч хийхгүй)
  • ·Хэрэглэгчийн мэдээлэл
  • ·Нэвтрэлт шаардсан ямар ч хуудас

Хэр олон удаа

Өдөрт 2 удаа (09:00, 18:00). Нэг хостод 1 хүсэлт / 2 секунд. Танай сервер дээр мэдэгдэхүйц ачаалал үүсгэхгүй.

computers.mn bot (+https://computers.mn/bot)

Танд ямар ашигтай вэ

Хэрэглэгч танай барааг хамгийн хямд гэж харвал шууд танай сайт руу очно. Бид бараа зардаггүй, захиалга авдаггүй — зөвхөн хүн танай руу явуулна.

Хасуулах

Хоёр зам байна. Аль нэгийг сонгоход хангалттай, тайлбар шаардахгүй.

  1. 1. robots.txt — танай сайтын robots.txt дээр дараах мөрийг нэмнэ. Бид үүнийг хүндэтгэнэ:
    User-agent: computers.mn bot
    Disallow: /
  2. 2. Бидэнд бичих — доорх хаяг руу сайтынхаа нэрийг бичээд илгээхэд жагсаалтаас хасна.
    zolbayarz0415@gmail.com

Мөн эсрэгээр: үнээ өөрсдөө оруулж, шинэчлэх боломжтой болгохыг хүсвэл бас бидэнд хэлээрэй.

Одоогийн эх сурвалж

x86.mn293 бараа
bestcomputers.mn251 бараа
computershop.mn3421 бараа